Бидний тухай

kant

 text ehlel     МАНГУТ ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА
  
“Мангут” эмнэлэг нь анх 2001 онд Нийслэлийн хүн амд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байгуулагдаж үүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөн хүрээнд хүргэж байна.

“Мангут” эмнэлэг нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний технологи чанарын шаардлага хангасан МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭМНЭЛЭГ бөгөөд 2005, 2008, 2012, 2015 онуудад тус тус Магадлан итгэмжлэгдсэн.

Манай эмнэлэг нийт 140 ортойгоор Дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт, мэс засал, дүрс оношлогооны чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг шатлал, харьяалал харгалзахгүй үзүүлдэг бөгөөд амбулатори, хэвтэн эмчлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн багцыг багтаан нэгдсэн эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг.

Бид үйл ажиллагаагаа сайжруулж амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэгчдийн тоог 2 дахин нэмэгдүүлсэн ба цаашид төрөлжсөн төв болон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Эмнэлгийн иж бүрэн цахим системийг 2016 онд бүрэн нэвтрүүлж, амбулатори, хэвтэн эмчлүүлэх, эм, гал тогоо, захиргааны хэсгүүд нэгдсэн удирдлага, системд холбогдсоноор эмчилгээ, үйлчилгээнд тавих хяналт сайжирсан.

Эмнэлэг үйлчилгээний олон талт үйл ажиллагааг холбогдох удирдамж, журам дүрмээр зохицуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээний технологи, стандартын мөрдөлтийг сайжруулах, эмчилгээ үйлчилгээг шинэ шатанд гаргах өргөн хүрээний үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байна.
 
text ehlel    МАНГУТ ЭМНЭЛГИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО
Уриа: Үйлчлүүлэгч бүрийн сэтгэл ханамж бидний амжилтын үндэс.
Эрхэм зорилго: Бид Монгол улсын эрүүл мэндийн салбарт өөрийн тусламж, үйлчилгээгээрээ онцлог ялгарахуйц байх, үйлчлүүлэгчдийн итгэл найдварыг улам бэхжүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аюулгүй, чанартай, шуурхай, сэтгэлд хүрсэн баталгаат байдлыг хүчирхэгжүүлэх замаар үндэсний хэмжээний эрүүл мэндийн байгууллага болно.
Бид чанар, хүнлэг энэрэнгүй ёсыг эрхэмлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамгийн өндөр түвшинд хүргэхийг эрмэлзэнэ
Алсын хараа:
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өөрийн гэсэн Брэндийг бий болгож, чанарыг дээдэлсэн, бүтээлч, чадварлаг менежменттэй, үйлчлүүлэгч болон эмч нарын эрхэм сонголт болсон Жишиг эмнэлэг байна.
Бидний баримтлах зарчим:
  • Байгууллагын онцлог давуу талыг бий болгож, бусдаас ялгарахуйц байх
  • Үйлчилгээний соёлыг төлөвшүүлж, сэтгэл ханамжийг ямагт өндөрт байлгах
  • Байгууллагын таатай орчин, соёлыг бүрдүүлэх
  • Байгууллагын үнэ цэнийг тогтвортой өсгөх
  • Хүний төлөө гэсэн чин сэтгэл, зүтгэл
Үнэт зүйл:
  • Өндөр бүтээмжтэй мэргэшсэн боловсон хүчин, баг хамт олон
  • Үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сэтгэл ханамж
  • Зөв удирдлага, зохион байгуулалт
Чанарын бодлого:
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодлого чиглэлийн хүрээнд оношлогоо эмчилгээний стандарт, удирдамжийн дагуу үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжинд нийцүүлэн чанартай үзүүлнэ.
Чанарын зорилт:
  • Чанарын удирдлагын тогтолцоог олон улсын ISO 9001:2015, Эмнэлгийн лаборатори – Чанар болон ур чадварт тавигдах онцлог шаардлага MNS ISO 15189:2008 стандарт, Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS 5095:2013 стандарт, бусад холбогдох стандартын шаардлага болон эмнэлгийн алсын хараа, эрхэм зорилго, бодлогод нийцүүлнэ. 

 

326566