Дотрын тасаг

kant

text ehlel     ДОТРЫН ТАСАГ
Манай дотрын тасаг нь “Мангут” эмнэлэг анх үүсгэн байгуулагдсан үеэс тус эмнэлгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг болон ажиллаж байна.
Одоо тус дотрын тасаг өндөр мэргэжлийн нарийн мэргэшсэн эмч эмнэлгийн ажилтнуудын чадварлаг багийг бүрдүүлэн үйлчлүүлэгчдэд дотрын өвчний оношлогоо эмчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй үр дүнтэй үзүүлж байна.Бид эмчилгээ үйлчилгээндээ орчин үеийн дэвшилтэт технологи эмчилгээний шинэ арга барилуудыг нэвтрүүлэхийг чармайн ажиллаж байна.Манай эмнэлгийн давуу тал нь бүх төрлийн нарийн мэргэжлийн шинжилгээг хийдэг.Амьсгалын эрхтэн тогтолцоо,зүрх судасны эрхтэн тогтолцоо,хоол боловсруулах эрхтэн тогтолцоо,бөөр шээсний замын эрхтэн тогтолцоо,дотоод шүүрлийн булчирхайн бүх төрлийн эмгэгүүдийг хэвтүүлэн эмчилдэг. Хэвтэн эмчлүүлэгчдэд эмийн эмчилгээ,хоол эмчилгээ, уламжлалт эмчилгээг хавсруулан хийдэг.

text ehlel     Манай дотрын тасаг нь дараах өвчин, эмгэгийг оношлон эмчилж байна. Үүнд:
 text ehlel     Зүрх судас
 1. Зүрхний ишеми 
2. Цусны эргэлтийн архаг дутагдал
3. Насанд хүрэгчдийн артерийн даралт ихсэх өвчин
4. Ревматоидный артрит
5. Хэрэх өвчин 
6. Үений хэрлэг төст үрэвсэлт өвчнүүд
7. Түгмэл чонон яр өвчин
  text ehlel     Уушиг
 1. Уушигны үрэвсэлт өвчнүүд
2. Уушигны цочмог халдварын деструкци
3. Гуурсан хоолойн архаг үрэвсэл
4. Гуурсан хоолой тэлэгдэх өвчин 
5. Багтраа 
6. Уушигны архаг бөглөрөлтөт өвчин
7. Уушигны буглаа 
8. Уушгин зүрх
    text ehlel     Хоол боловсруулах
1. Ходоод улаан хоолойн сөргөө 
2. Ходооны архаг үрэвсэл
3. Ходоод, дээд гэдэсний шархлаа 
4. Ходоод, дээд гэдэсний цус алдалт
5. Бүдүүн гэдэсний шархлаат колит 
6. Цөсний хүүдийн цочмог үрэвсэл
7. Нойр булчирхайн цочмог үрэвсэл
8. Элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал
text ehlel     Бөөр
1. Пиелонефрит  
2. Цочмог гломерулонефрит
3. Архаг гломерулонефрит
4. Бөөрний цочмог дутагдал
5. Бөөрний архаг дутагдал
6. Шээс дамжуулах замын халдварууд