Дотор Эхо

kant

text ehlel    Хэт авиа

Мангут  эмнэлгийн хэт авиан оношлогооны кабинет нь  сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай оношлогооны тоног төхөөрөмжийн тусламжтайгаар таны аюулгүй байдал, тав тухыг хангасан орчинд олон улсын стандартад нийцсэн оношлогоо, эмчилгээг хийж байна.

text ehlel     3D Өнгөт  ЭХО-ны хүчин чадал

- Abdominal Ultrasound /Элэг, цөсний хүүдий, нойр булчирхай, дэлүү зэрэг хэвлийн хөндийн эрхтнүүдийн эхо оношлогоо /

- Renal Ultrasound / Бөөр, давсагны эхо оношлогоо /

- Prostate Ultrasound /Түрүү булчирхайн эхо оношлогоо/

- Gynaecological Ultrasound

text ehlel     Эмэгтэйчүүдийн хэвлийн эхо оношлогоо. Үүнд:

a. Умайн болон умайн гадуурх жирэмслэлтийг оношлох

b. Умай болон өндгөвчний үрэвсэл болон уйланхай, хортой хоргүй хавдар, ургацаг зэрэг голомтот эмгэг илрүүлэх

c. Жирэмслэлтээс хамгаалах ерөндөгний байрлал тодорхойлох

d. Өндгөн эсийн боловсролт хянах

text ehlel     Давуу талууд

- 2 мм-ээс дээш үүсвэрийг илрүүлэх хүчин чадалтай. Маш нарийн зүсэлт хийх харах чадвартай

- Хавдрын судасжилтыг нарийн шалгах боломжтой учир хавдрыг эрт илрүүлэх боломжийг олгодог.

- Дүрсийн ялгарал сайтай,  эд эрхтэн, эмгэг өөрчлөлтийн зааг болон судасны ханыг тод ялган харуулдаг.

- Үрэвсэл болон уйланхай , хортой хоргүй хавдар, ургацаг зэрэг голомтот эмгэг илрүүлэхэд маш нарийн ялган харах боломжтой.

text ehlel     Хэвлийн хөндийн хэт авиан шинжилгээ нь:

- Хэвлийд төвлөрсөн өвчний шинж тэмдэг нь тодорхой бус өвдөлт

- Хэвлийн хөндийд буглаа байж болзошгүй,

- Сэжигтэй , шалтгаан нь тодорхойгүй халуурах

- Хэвлийн хөндийн эрхтний гадна үүсгэвэр байх

- Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан (асцит) болон гялтангийн үрэвсэлийн үед

- Олгой байх, эсвэл гэдэс чихэгдсэн гэх мэт хэвлийн өвдөлттэй зарим сэжиг бүхий өөрчлөлтийн үед шинжлэх заалт бичигддэг.