Уламжлалтын тасаг

kant

text ehlel     Манай уламжлалтын тасаг нь дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнд

Уламжлалтын тасагт тухайн өвчинд тохирсон эмчилгээг стандартын дагуу хийх ба эмчийн заавраар цогц байдлаар хийгддэг.

Оношилж эмчлэх өвчнүүд:

  Нурууны архаг өвдөлт 

• Хүзүү болон нурууны шохойжилт

• Бодисын солилцооны алдагдал

• Үе мөчний архаг үрэвсэлт өвчнүүд

• Элэгний архаг үрэвсэлт өвчнүүд

• Амьсгалын замын өвчнүүд

• Бөөрний архаг үрэвсэлт өвчнүүд
• Зүрх судасны сисмемийн өвчнүүд
• Хоол боловсруулах замын өвчнүүд
• Цусны эргэлтийн системийн өвчнүүд
• Мэдрэлийн системийн өвчнүүд
• Нойргүйдэл
• Ядаргаа

Хийгдэх эмчилгээ

 1. Бүх биеийн зөөлөн бариа 

Эмчилгээний болон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Хүний биеийн гадаргуугийн суваг хэрдсийн дагуу гараар цочоож арьс, арьсан доорхи өөхлөг эд, булчин, хөлс тосны булчирхай, ясны хальсаар сэдээлт өгч улмаар цагаан судал, цусны эргэлт булчингийн зангилаагаар дамжуулан хий цусны гүйдлийг тэгшитгэж мэдрэл, дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах, үрэвсэл намдаах, эмгэгийг арилгах, тайвшруулах зорилгоор хийнэ. Тухайн өвчтөний бие болон өвчний махбодиос шалтгаалан гаатай, шар тостой, сүүлний, тантай тосоор бариа хийгдэнэ.

2. Хэсэгчилсэн бариа 

Хэсэгчилсэн барианд: Толгой хүзүүний, Нурууны, Гар хөлний, Үе мөчдийн бариаг тухайн өвчтөний зовиур, өвчинд тохируулан хийгдэнэ.

3. Бүх биеийн цэгэн бариа 

Хүний биеийн гадаргуугийн суваг хэрдсийн дагуух мэдрэлийн цэг бэлчрүүдийг гарын хуруугаар даран цочоож арьсан доорхи өөхлөг эд, булчин, ясны хальсаар сэргээлт сэдээлт өгч цагаан судал болон хий цусны гүйдлийг тэгшитгэж мэдрэл, дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах сэргээх тайвшруулах зорилготой.

4. Хануур 

Муу цусыг арилгах / хордлого тайлах /, шарлалтыг багасгах, өвчний уурыг арилгах, шинэ махыг төлжүүлэх зорилгоор хийнэ.

5. Самнуур

6. Шивүүр

Өвчтэй хэсгийн муу цус, шар усыг гадагшлуулах замаар хий цусны гүйдлийг сайжруулан хэсэг газрын цусан хангамжийг нэмэгдүүлэн үрэвсэл дарж, өвчин намдаах зорилготой.Гал намс, шар усны өвчин, гэмтсэн халуун, хямарсан халуун зэрэг цус шарын өвчинд сайн.

7. Бумба / соруул засал 

Хэсэг газрын мэдрэл, тунгалгийн болон цусан хангамжийг халааж сорох үйлдлээр сайжруулж бие махбодийн хий цусны эргэлтийг тэгшитгэж үрэвсэл дарж, өвдөлт намдаана.

8. Төөнүүр 

Хий болон бадганаар үүсгэгдсэн хүйтэн өвчнүүдийн үед биед байрлах хий бадганы бэлчрээр халааж хий цусны гүйдлийг тэгшитгэн шингээлтийг сайжруулах, үрэвсэл дарах, өвдөлт намдаах, хаван арилгах, бэтэг эвдэх, хийг дарах, хүйтэн шар усыг хатаан үе мөчний үйл ажиллагааг хэвийн болгох зорилготой.

9. Эсгий төөнүүр 

Хий болон бадганаар үүсгэгдсэн хүйтэн өвчнүүдийн үед хэрэглэнэ. Төрсний дараа хий хөөрөх, умартах болон галзуурах өвчин, бөөр бэлхүүсний хүйтэн өвчин, зүрхний хий зэрэг өвчний үед тавина.

10. Туулга / цөс угаах, гэдэс цэвэрлэх

Шингээлтийн үйл ажиллагааг дэмжиж тунгалаг цөвийн ялгаралтыг сайжруулах,  цөв сальсыг хөөж хорыг тайлах, махбодийг тэгшитгэх, бодисын солилцоог сайжруулах, биеийн тамир тэнхээг дээшлүүлэх, өвчнийг үндсээс нь тасалж бадган шарыг арилгах ба биеийг хөнгөрүүлэн дотор илчийг бадруулж дуршлыг нээх, өлсөж ундаасахыг тохирсон цагтай болгох, өтгөн шингэнийг тэгшрүүлнэ. Бас оюуныг хурцалж эрхтнүүдийн чадварыг сайжруулж биеийн тамирын төлжүүлж чадна.Өвчинд тохирох туулгын танг уулгаж эмчийн хяналтан дор эмчилгээг үргэлжлүүлнэ.

11. Бөөлжүүлэг / ходоод угаах / 

Бадган сальс арвидсаны улмаас ходоодны галын илч буурсан үед хоолны шингээлтийг сайжруулах, хоолны дурыг нэмэгдүүлэх, эс шингэснийг шингээж хордлого тайлах зорилготой. Мөн эрхтнүүдийн үйл ажиллагааг тодруулж, биеийг хөнгөрүүлэн амны үнэр ба шүлс, нус, цэрийг цэвэршүүлж арилгана.Өвчинд тохирсон бөөлжүүлгийн танг уулган эмчилгээний явцыг эмч хянана.

12. Зүү эмчилгээ 

Хүний биеийн гадаргууд байрлах суваг, хэрдэс, биологийн идэвхитэй сүвүүдийг сэдээх замаар тухайн хэсэг газраас биологийн идэвхитэй бодис ялгарч арьсанд байх мэдрэл тунгалгийн болон цусны бичил эргэлтийг сайжруулснаар эрхтэн системийн үйл ажиллагааг тэгшитгэнэ.Тайвшруулах, цочроох, үрэвсэл намдаах, өвдөлт дарах, бодисын солилцоог дамжуулах, халуун буулгах үйлчилгээтэй.

13. Усан эмчилгээ - Рашаан ванн 

- Ясны шөлтэй ванн 

Дулаан болон эмт бодисын үйлчлэлээр биеийг шимжүүлэх, хий цусны гүйдлийг нэмэгдүүлж бие махбодийг тэгшитгэх, бодисын солилцоог нэмэгдүүлэн хордлого тайлах, хөлөргөх, тунгалаг цөвийн ялгаралтыг сайжруулах, зүс царайг өнгөлөг болгох, тайвшруулах, хөшиж татсаныг тавиулах зорилготой.Ясны шөлөн ванн- ясны шимийг арьсны сүвээр дамжуулан сарнисан хийг дарах зоилготой.

14. Сүүн  бариа

15. Халуун тосон бариа

Тухайн хүний биеийн байдал, өвчний явцаас шалтгаалан температур болон бариа хийх хугацааг тохируулдаг. Энэ заслыг хийлгэснээр эмчлүүлэгч хөлөрч тайвширна. Эмчилгээний дараа дулаан хувцаслаж, чихээ бөглөн малгай / алчуур / өмсөх хэрэгтэй.

16. Эмэгтэйчүүдийн бариа 

Эмэгтэй хүний сав хазайсан болон гуяны дотор, гадар өвдөлтийг намдаах тайвшруулах зорилготой.

17. Шавар эмчилгээ 

Эрдэс бодис болон дулааны нөлөөгөөр захын судсыг өргөсгөж тэр хэсгийн эд эсийн болон мэдрэл цус шингэний эргэлтийг нэмэгдүүлэн улмаар бодисын солилцоог сайжруулан үрэвслийг дарж өвдөлт намдаах зорилготой.

18. Хамрын дусаалга / угаалга / 

Бадган сальс арвидсаны улмаас хамар битүүрэх, мэдрэл муудах, чихний хулхи элбэгшиж сонсгол муудах, амьсгалын замын үрэвсэл болон түүнээс урьдчилан сэргийлэх, оюун ухааныг сайжруулах, нойрыг багасгах зорилгоор дусаана.

19. Хамрын цацлага

Хамраас нус гоожих, улаан хар алаг ям өвчин, хамрын үрэвсэлт өвчин, хамрын дайвар хөндийн үрэвслийн үед хамарт цацаж хэрэглэнэ.

20. Боох дэвтээлэг эмчилгээ / дүдзи 5тай / 

Үе гишүү атийж хөшсөн, хатгаж доголсон, хавдар боом, хавдсан үед шар ус гүйж цэлхэрсэн, хийн өвчин бүгдэд сайшаагдсан. Таван төрлийн ургамал найрлаганд багтсан эмв өвсиийг усаар дэвтээж халаан үе мөч болон хавдсан өвдөлттэй газраа боож тавина. Нэг савлагааг 3 удаа тавьж хэрэглэнэ.

21. Жамц жүгва / жамцтай түрхлэг / 

Арьсыг цочроох, хийн гүйдлийг сайжруулах, шар усыг дарж бие махбодийг чийрэгжүүлах эмчилгээ юм.

22. Жамзи / зөөлөн шимт / 

Хийг дарах бөгөөд бадган шарыг хөдөлгөнө. Эмтэй шар тосон бэлдмэлийг шулуун гэдсээр хийнэ.

23. Нируха / бургуй / 

Өтгөн хатах, доод биеийн халуун, шээс хаагдах, хэвлий хөөх, хорхой өвчин, хуучирсан хижиг, тулай, суваг хаван, халуунаар суулгах, шижин, дусал барагдсан зэрэг хүч ихтэй өвчинд нируха өгвөл сайн.Эмт бэлдмэлийг шулуун гэдсээр бургуйдаж хийх эмчилгээ юм.

24. Эмэгтэйчүүдийн ууран дэвтээлэг / ууранд суух / 

Бөөр бэлхүүсний хүйтэн өвчин, эмэгтэйн хий бүрэлдсэн өвчин, ходоод олгойн хүйтэн хий, эс шингэсэн өвчин, нүд өвдөх, залгиур хавдах, хоолой улайх зэрэг өвчний үед хийгдэнэ.

25. Зөгийн балны татлага 

Архаг уушгины хатгааг дарах, хэсгийн цусан хангамж сайжруулах, арьс татаж чангалах зорилгоор хийнэ.