Хэвтэн эмчлүүлэх

kant

text ehlel    МАНГУТ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ҮЙЛЧЛҮҮЛЭХ
  
Хэвтэн эмчлүүлэхээр ирэх үедээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

1. Иргэний үнэмлэх/16 нас хүртэлх хүүхэд бол Төрсний гэрчилгээ
2. ЭМД-ын дэвтэр /тухайн амарч сувилуулах сар хүртэл бүрэн бөглөгдөж, тамга гарын үсгээр баталгаажсан байх/
Хүүхэд бол Ягаан дэвтэр
3. Шаардлагатай шинжилгээг бүрдүүлэх
Сахиурын журам
70-аас дээш насны ахмад настан, бие дааж эмчлүүлэх чадваргүй, хөдөлгөөн хязгаарлагдсан, таягтай, бие дааж алхах, хөдлөх боломжгүй, анхаарал шаардсан өвчтөн болон 12 хүртэлх насны хүүхдийг хэвтүүлэн эмчлүүлэх тохиолдолд заавал ар гэрээс нь асран хамгаалагчтай сахиуртай хэвтүүлнэ.

Хэвтэн эмчлүүлэхээр ирэх үедээ юу авч ирэх вэ?

Өдөр тутмын хэрэгцээний зүйлс болох
• Биеэнд эвтэйхэн даавуун хувцас, тапчик
• Ор дэрний цагаан хэрэглэл
• Ариун цэврийн хэрэгсэлүүд /оо, сойз, саван /
• Өөрийн хэрэглэдэг аяга, халбага, сэрээ
• Банны алчуур гэх мэт

Хэвтэн эмчлүүлэхээр ирэх үедээ юу авч ирэх хэрэггүй вэ?

• Их хэмжээний мөнгө / их хэмжээний мөнгө өрөөндөө авч үлдэхгүй байх/
• Үнэт эдлэл /Хэвтэн эмчлүүлэхээр ирэх үедээ үнэт эдлэлээ гэр бүлийхэн болон найз нөхдөдөө өгч явуулах/
• Бусад үнэт зүйлс /Лаптоп, i-pad, i-pоd, г.м /
Манай эмнэлэг дээр үйлчлүүлэх хугацаандаа өөрийн эд зүйлсдээ анхаарал болгоомжтой байна уу! Хэрвээ алга болсон тохиолдолд манай эмнэлэг хариуцлага хүлээхгүй болно.

Эргэлтийн цагийн хуваарь - Өдөр бүр 07:00-20:00