Үйлчлүүлэгч

kant

text ehlel     ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

1. Эмчлүүлэгч нь эмчийн үзлэг хийхээс өмнө биеэ бэлтгэсэн байх

2. Эмчлүүлэгч нь эмнэлэгт хэвтэхдээ 2 цагийн дотор эмчилгээнд орсон байна.

3. Эмчлүүлэгч хэвтэж байх хугацаанд эмчилгээг үр дүнтэй байлгах үүднээс хийгдэж байгаа эмчилгээг таслахгүй байх, эмчийн зөвлөсөн дэглэм гамыг барих

4. Эмнэлгийн үйлчилгээг тасралтгүй шуурхай хүргэх үүднээс эмчилгээг цааш сунгаж үргэлжлүүлэх тохиолдолд эмчилгээ дуусахаас 1 хоногийн өмнө сувилагчид хэлж төлбөрөө хийж сунгана.

5. Эмчлүүлэгч өөрийн эмчилгээ болон биеийн байдлын талаар шаардлагатай эмчлэгч эмчээс асууж лавлах эрхтэй.

6. Эмчлүүлэгч нь ор хоногийн төлбөрөө төлөхдөө ЭМД-ын дэвтрээ тухайн өдөрт нь багтаан авч ирээгүй тохиолдолд авч ирэх өдөр хүртэл ЭМД-ын дэвтэргүйгээр тооцож төлбөрийг авах ба ЭМД-ын дэвтрээ авч ирсэн өдрөөс хөнгөлөлт эдэлж, өмнөх өдрүүдийн төлбөрийн зөрүүг нөхөж олгохгүй.

7. Асрагч эмчлүүлэгчийг өрөөнд байршуулж эд хөрөнгийн жагсаалттай танилцуулан хүлээлгэн өгнө.

8. Эмчлүүлэгчид нь өрөө болон эмнэлгийн эд хөрөнгийг хайр гамтай эдэлж цэвэр нямбай байхаас гадна өрөөнд тавигдсан эд хогшилыг эвдэх, алдах, гэмтээсэн нөхцөлд эмчлүүлэгчээр хохирлыг нөхөн төлүүлнэ. Эмнэлгээс гарах үед асрагчид өрөөгөө хүлээлгэн өгнө.

9. Эмнэлэгт 15.00 цагаас өмнө хэвтсэн бол гарах өдрөө 10.00 цагт гарна. Хэрэв 15.00 цагаас хойш хэвтсэн бол гарах өдрөө 12.00 цагт гарна.

10. Эмчлүүлэгч тодорхой шалтгаанаар хоногоо гүйцээлгүй гарах тохиолдолд ЭМД-тай үнээр 5-с дээш хоног хэвтэн эмчлүүлэх байсан хүн 5 хоног хүрэлгүй гарсан үед журмын дагуу 1-4 хоног Эрүүл мэндийн даатгалгүй үнээр бодогддог болно.

11. Мөн хоногоо гүйцээлгүй гарах тохиолдолд байгууллагын дотоод журмын дагуу буцаан олгох мөнгөн дүнгийн 10%-ийг суутган бодож олгоно.

12. Хэрэв эмчлүүлэгч хүндэтгэх шалтгаанаар эмнэлгээс гарах, түр хугацаагаар гадагш гарах бол эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр шийдүүлнэ.

13. Эмчлүүлэгч нь эмнэлгээс түр болон тодорхой хугацаагаар гадагш явж эмчилгээг тасалсан тохиолдолд эмчилгээг нөхөж хийхгүй.

14. Эмчлүүлэгч нь эмнэлгийн дотоод журмыг зөрчсөн, эмнэлгийн эмч, ажилчидтай ёс бус харьцсан тохиолдолд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хугацаанаас үл хамааран эмнэлэгт хэвтэх хугацааг дуусгавар болгож, тухайн үйлчлүүлэгчид үйлчлэхээс татгалзах эрхтэй.

15. Эмчлүүлэгч эмнэлэгт хэвтэхдээ үнэт эдлэл, үнэ бүхий эд зүйлсээ гэртээ үлдээх

16. Өөрийн анхаарал болгоомжгүйгээс үүдэн гарах эрсдэл болох ахуйн осол гэмтэл, эд зүйлс алдах зэргийг байгууллага хариуцахгүй болно.

17. Өрөөндөө хашгирах, дуулах, шуугих, тамхи татах, архи уух зэрэг бусдын тайван байдлыг алдагдуулах болон элдэв хог гадуур ил хаяхыг хориглоно.

18. Өрөөнд оройн 20 цагаас хойш эргэлт ирүүлэх, гадуур хувцастай хүн өрөөнд оруулах мөн зөвшөөрөлгүй байрлуулах, удаан хугацаагаар гадны хүн байлгахгүй байхад анхаарч бусад эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулахыг хориглоно.

19. Өрөөний түлхүүр хэрэглэх үед барьцаа 10.000 төгрөгийг 103 тоотод суух Нягтланд бодогчид өгч түлхүүрээ аваад гарахдаа бүрэн бүтэн хүлээлгэн өгч барьцаа мөнгөө авна. Түлхүүрээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд барьцаа мөнгийг буцаан олгохгүй.

20. Эмчлүүлэгч өөрийн өвчинд хориглосон хоол хүнс /лаазалсан бүтээгдэхүүн, давсалсан бүтээгдэхүүн, хэт их өөх тостой хоол, амархан мууддаг бүтээгдэхүүн, түргэн хоол г.м/ гаднаас авчруулах, архи тамхи хэрэглэх, өөрсдөө дур мэдэн эм тариа, дусал зэргийг хэрэглэхийг хориглоно.