Үйлчлүүлэгчийн эрх үүрэг

kant

text ehlel     ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ

Эмнэлгийн зүгээс үйлчлүүлэгч бүрийг хүндлэн, эмнэлгийн тусламжийг харьяалал, яс үндэс, итгэл үнэмшил, нийгмийн гарал, хүйс, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага, ажил мэргэжлээс үл хамааран үзүүлнэ.
Үйлчлүүлэгч, түүний ар гэрийнхэн энэхүү журамтай танилцсанаар эмчилгээ үйлчилгээний талаар шийдвэр гаргахад оролцох боломжтой болно.
 Үйлчлүүлэгчийн эрх:

• Эмчлэгч эмч, сувилагчаас өөрийн өвчний талаарх мэдээлэл, зөвлөгөөг авах;
• Эмчлүүлэх хугацаанд эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой асуудлаар хандах;
• Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ, үнэ төлбөртэй холбоотой мэдээлэл авах;
• Өөрийн төлсөн төлбөрийн дагуу эмчилгээ, үйлчилгээг заасан хугацаанд, чанартай, хүртээмжтэй байдлаар авах;
 Үйлчлүүлэгчийн үүрэг:

• Үйлчлүүлэгч нь эмнэлгээр үйлчлүүлэх хугацаанд утсаар харилцах болон эргэлт хүлээн авч уулзахдаа өөрийн болон бусдын эмчилгээ, үйлчилгээнд саад болохгүй, тус эмнэлгийн үйлчлүүлэгчдэд зориулсан дүрэм журамд нийцүүлэн харилцах
• Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд эмчийн заавраас гадуур эм тариа хэрэглэхгүй байх
• Тухайн өдөр хийгдэх ёстой эмчилгээ, үйлчилгээг цаг хугацаанд нь хийлгэх

 

326566